Tuesday, October 4, 2011

Дугаар2. ШУТИС-КТМСургуулийн захиргаанд шаардлага тавих нь:

ШУТИС-КТМСургуулийн захиргаанд шаардлага тавих нь:

Дугаар2. Сургуулийн ойр орчим дахь шороо болон, тоосжилтыг арилгах

Автобусан дотор чихэлдэж шахцалдаад
Арай ядан гутлаа хамгаалсаар
Аажуу тайван сургуульруу дөххөд
Аймшигт тоос оюутанг отно

Хэн бvхэнд сайхан харагдах гэж
Хичээнгvй зvлгэж арчсан гутал нь
Халтар тоосонд vхтэлээ зодуулсаар
Хачин царайлан сургуульруу орно

Гутланд нь авирсан тэр тооснууд
Гунхаж явсаар хоолойд очно
Халтар тоос ханиадаа хөтлөн
Хамар амруу нь шургалан орно

Ханиаж найтаасаар сургуульд ормогц
Хавь ойроос эвгvй хялалзана
Хачин болсон мань оюутан
Хэнэг ч vгvй хичээлдээ орлоо

Цаг агаар нь тохироогvй танхимдаа
Цаг vргэлж ханиаж янцаглан
Толгойд орох тод лекцээ
Том нустайгаа найтааж гаргана

Ингэж муу тоосноос болж
Интерфэйсээ алдах оюутнууд хөөрхий
Бааба нэр авмааргvй байнашдээ
Балагтай ч юм даа сургуулийн минь vvд

өөдлөх айл vvднээсээ гэдэгдээ чаавас
өөдлөхгvй ч юм боловуудаа сургууль минь
Хvн шиг нэг сурах юмсан сургуульдаа
Хөөрхий гайгvй нэртэй юмдаа "КТМС"

Барилгын 5-р ТМС нь зохисон ч нэр юмуу даа
Байшин барилга нь таарсан ч юмуу даа
Балаг ихтэй гээд баахан муулчихвуудаа та минь
Богд өршөө, Бурхан өршөө...

Vvдэнд отох тэр тоосыг
Vтэр тvргэн зайлуулж өгөөч
Vнэхээр гутланд минь хэцvv байна
Vнэн шvv! хамар минь одоо таг битvv байна, аааааатшхиииий...

Vргэлжлэл байгаа л байх...

0 comments:

Post a Comment

 
;