Tuesday, November 22, 2011

#AirPollution .VS. #You

Хамар амыг минь тагларч бөглөрөөгөөд
Хашгирч чарладаг хоолойг минь хорсогоод
Дотор орж огиудас хvргэж
Доромжилж байнадаа энэ муу утаа намайг

Сайхан vнэртэй надад атаархан
Салж чадахгvй угаараа шингээнэ
Хөөрхөн охидыг татдаг vнэр минь
Хөө тортогтой болон хувирна

Утаа надад гай болоод
Учралт болзоог минь сандаасанд
Учрыг бий тунгаан бодлоо
Уулаас энэ миний буруу байж

Гайтай утааг байгаль явуулаагvй
Галзуу Нараа хорлож явуулаагvй
Хайнга надаас болж энэ утаа
Хайр найргvй надруу довтолно

Улаанбаатар Утаанбаатар
Угаарбаатар Vхлийнбаатар

Нvvрс гуайг нvvр амгvй зодож жижиглээд
Нvгэл болтол нь шатаан цээрлvvлхэд
Насан өөд болсон нvvрсний сvнс утаа болон
Надаас бас чамаас амь нэхнэ, там нэхнэ

Бурхан болоочын араас
Бушуу тvргэн маань уншиж
Баг маск зvvж хамгаалахгvй бол
Балаг ихт намайг багалзуурдаж алах нь энэ утаа

Төр ах зайлуул тvм буман арга хэрэглэж
Та мань хэдийг хамгаалах гэж
Хичээгээд байнуу? Хэлбэрдээд байнуу?
Хэн мэдлээ тvй чоорт

Засаг ахад найдан найдан
Замбараагvй утааг арилахыг хvлээснээс
Зуу айл орж маск авнаа хө
Зуун хоног илvv наслана чаавас

Утаа арилга гэж улсаас бvv гуй
Урдах нvvрсээ бага тvлхийг бод
Угаартаж ханиалгаад байвал
Утааны эсрэг энэ багийг зvv

Хэн нэгэн шидтэн нь
Хэрvvл хийгч улс төрчид нь
Хараал идсэн утааг
Хашрааж өгнө гэж бvv бод

Нvvрс гуайг бага зодохыг бод
Юм л бол шатаан цээрлvvлхээ боль
Чи өөрөө зvгээр байвал
Чиглэж чамруу дайрахгvй тэр утаа

Мөн vv? Тийм vv? Та/Чи юу гэж бодож байна?

Ц.Энхмандах


0 comments:

Post a Comment

 
;