Monday, December 26, 2011

Жаргал ихэдвэл зовлон болно, Зовлон ихэдвэл зовлон л болно.

Хэтэрхий аз жаргалтай байхад хvний нvд сохордог. Бодит байдал, хийсвэр байдал 2г ялгаж чадахаа байдаг. Тиймээс vргэлж аз жаргалтай байхыг бvv хvс.

Жаргал ихэдвэл зовлон болно
Зовлон ихэдвэл зовлон л болно. Маанди

Хvн бvхэнд төрөлхөөс заяагдсан нэг л алдаа бий. Тэр бол бид цөмөөрөө жаргах гэж төрсөн хэмээх эндvvрэл юм. Сенека

Асуудал нь чиний нvдийг нээж өгдөг. Асуудалгvй амьдрал гэж хэзээ ч байдаггvй. Их бага хэмжээгээр асуудал vргэлж байдаг.

Хvн бvрт өөрийнх нь асуудал хамгийн хэцvv мэт санагддаг. Гэвч хvн бvрт давж туулж чадах хэмжээний асуудал л ноогддог. Хэрээс нь хэтэрсэн асуудал хэзээ ч оногддоггvй.

Асуудал бvрээс шинийг суралцдаг, шинийг мэддэг, шинийг мэдэрдэг.

Асуудал бvрийг даван туулахад цаана нь аз жаргалд хvрэх нууц байдаг. Яг л олон олон хэцvv vеvvдийг давж, олон олон адал явдал туулан ялалтанд хvрдэг видёо тоглоом шиг, яг л хайр дурлалынхаа төлөө тэмцэж зовж шаналан эцэст нь тvvнийгээ олж авдаг шиг, яг л чамд дурласан шиг...

Бид энэ бvхнийг мэддэг хэрнээ анзаардаггvй, анзаардаг хэрнээ vл ойшоодог тийм л сонин...

MaaNdi.Ts /Ц.Энхмандах/

0 comments:

Post a Comment

 
;