Хүчирхийлэл, баривчилгаа, тамлал эсвэл үхлээс айх айдасгүйгээр сүмд очиж чадаж байгаа бол та энэ дэлхий дээр байгаа 3-н тэрбум хүнээс илүү ихээр аз жаргалтай хүн байна.
Хэрэв хөргөгчинд чинь хоол, биед чинь хувцас, толгой хорогдох дээвэр, унтах газар танд байгаа бол та энэ дэлхийн хүн амын 75 хувиас илүү баян гэсэн үг.
Хэрвээ дансанд чинь бас түрийвчинд чинь мөнгө байгаа бол, мөн хааяа нэг хэн нэгэнд гар цайлгах мөнгө өгч чадаж байгаа бол та дэлхийн хүн амын хамгийн баян 8 хувь хүмүүсийн нэг юм байна.
Хэрвээ эцэг, эх чинь амьд байгаа бол та тун ховор, азтай хүний нэг юм байна. Тэргүүнээ дээш өргөөд инээмсэглэж, үнэн сэтгэлээсээ талархаж чадвал та бүр их аз жаргалтай хүн гэсэн үг.
Яагаад гэвэл хүн бүр л ингэж чадна л даа харамсалтай нь тэгдэггүй. Та хэн нэгний гарыг бариад, түүнийг тэвэрч, мөрөн дээр нь гараа тавьж, урамшуулж чадвал та нөхөрсөг хүн яах аргагүй мөн.
Хэрвээ та энэ мэдээллийг уншиж чадаж байгаа бол бүүр ч их азтай гэсэн үг. Тэр тусмаа бичиг үсэг мэддэггүй дэлхий дээр байгаа 2 тэрбум хүнээс илүү шүү. Та энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Ямар их аз жаргалтай байгаагаа санаж түүнийгээ бусаддаа ч бас хүүрнэн ярилцаарай.

0 comments:
Post a Comment