Надад хийж өгч байгаа гэж бод.
Хүмүүс чиний хичээл зүтгэлийг үнэлэхгүй, эсвэл хийсэн зүйлийг чинь ер анзаарахгүй байж магад. Тэр ч бүү хэл өөр хэн нэгэн үүний өмнөөс магтуулж ч магад. Гэсэн ч чи хий. Надад хийж өгч байгаа гэж бод. Учир нь чиний үйлчлэл бөгөөд дуулгавар чинь Миний таалалд нийцдэг юм.
Чиний хийсэн ажил доголдох цаг ч байж болох юм. Бэлтгэсэн зүйл чинь хойшлогдох юм уу бүр хэрэгсэхгүй болж ч болох юм. Гэсэн ч чи хий. Надад хийж өгч байгаа гэж бод. Учир нь би бүхнийг хардаг бөгөөд чиний гарийн ажлийг би ерөөнө.
Чи хамаг хүчээрээ хичээж хийсэн ч үр дүнгүй болж магад. Хэн нэгэнд чи үнэтэй цаг болон хүчээ золиослон тусалсан ч ямар ч талархалын, урмын үг сонсохгүй байж магад. Гэсэн ч чи хий. Надад хийж өгч байгаа гэж бод. Учир нь Би чиний шагнал бөгөөд Би чамд төлөх болно.
Чи бусдыг бодож замаасаа хазайж явах цаг байсан ч тэд чамайг ойшоохгүй үлдээх мөч байж магад. Чи ажилдаа шударга үнэнч байтал чамаас өөр нэгэн дэвших үе байж болох юм. Гэсэн ч чи хий. Надад хийж өгч байгаа гэж бод. Учир нь Би чамайг унагаахгүй, ичгүүрт оруулахгүй.
Хэн нэгнийг чи уучилсний хариуд харин ч илүү ихээр тэд чамайг гомдоож болох юм. Чи бусдад ивээл болохыг хүстэл тэд чиний сайхан сэтгэлийг ашиглахыг бодсон байж болох юм. Гэсэн ч чи хий. Надад хийж өгч байгаа гэж бод. Учир нь би чиний сэтгэлийг мэднэ. Би чамайг тайтгаруулна.
Чи үнэнийг хэлтэл буруутаж үлдэж магад. Сайн санаагаар хийсэн байтал бүр ойлгогдохгүй болж үлдэж магад. Гэсэн ч чи хий. Надад хийж өгч байгаа гэж бод. Учир нь Би чамайг ойлгодог бөгөөд Би чиний сэтгэлийг унагаахгүй.
Заримдаа амласнаа биелүүлэхээр хийх дуртай зүйлээсээ татгалзах үе байж болно. Өөрийгөө зориулсанаас болж өөрийн тааллийг золиослох цаг ирж магад. Гэсэн ч чи хий. Надад хийж өгч байгаа гэж бод. Учир нь Би чиний анд бөгөөд чамтай Би хамт байж ерөөх болно.
...учир нь Би чамд үнэхээр хайртай!
Эх сурвалж: Jesus Christ

0 comments:
Post a Comment