Monday, September 5, 2011

"Ч овогт Монгол" нийтлэл

Ч овогт Монгол гэсний учир.
Дэлхийд танигдах Монголчууд бидний брэнд Чингис хаан. Монголооо.., би Монгол хүн гэвэл, аан нөгөө Чингисийн Монгол уу гэнэ. Уул нь Монголын л Чингис юмсан.
Социлизмийн үед Чингис хаанаа балмад хэрцгий, яргачин хэмээн үзэж байсан хүмүүс одоо харин Чингис хаанаа бурхан мэт ярина. Бүүр зарим нь огшиж ирээд “би Чингис хааны хойч үе Монгол хүн” гэж бахархана. Дэлхийд Монгол л гэвэл урд нь Чингис буюу Ч овог үргэлж дагана.


Ч овогт Монгол
Харин өнөөгийн Ч овогт Монголын ДНБ нь өмнөх 5 жилийн байдлаасаа хэд дахин өсөж сайжирсан тоо баримт байдаг/нарын тоог нь санахгүй байна/. Дийлэнх хувийг нь уул уурхайн салбар болсон нөгөө нэг алдартай толгойнууд. “Таван толгой”, “Оюу толгой”-н орд. Уг орд газуудаас их хэмжээний хөрөнгө олж байгаа Ч овогт Монгол нь үүнийгээ ард иргэддээ өгөх нэрээр өөрийн эдийн засагаа далдуур доройтуулж байна. Уул нь юм мэддэг хүмүүс нь мэдээд л байгаа. Мэдээд ч юу ч хийж чадахгүй хүмүүс байхад зарим нэг нь мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж байгаа байх. Хэдэн толгойноосоо асар ихээр баяжиж байгаа Ч овогт Монгол гуай өөрт хамаарагдах 2,7 сая иргэнд “хүний хөгжил” нэртэйгээр сард 21000₮, Оюутнууддаа сургалтын төлбөрт нь нэмэр болохоор 500000₮, удахгүй оюутнууддаа бас сар бүр 70000₮ мөн түүний хүү болох Өмнөговьд хамаарагдах иргэддээ “нутгын хишиг” хэмээх 500000₮ цацалж байна. Энэ их мөнгөний нийлбэр их л оронтой тоо гарах биз. Бодож үзсэн ч үгүй тоо яриад яахав. Их л мөнгө хармаанаасаа цацаж байнадаа Ч овогт Монгол. Үүнээс шалтгаалан инфляци гэгч нь айхтар өсөж өөрийн мөнгөний/₮/ ханш буурсаар. Хэдэн жилийн өмнө л гэхэд 5000₮ дийлэнх хүмүүсийн хувь их л мөнгө байж. Одоо харин хүн болгоны хармааны л мөнгө болж. Сайжирсан юм уу даа гэж бодохоор үгүй байна. Хамаг юмных нь үнэ өсчихсөн ямар ч ялгаагүй. 

Уул уурхайдаа хамаг итгэлээ тавьчихсан Ч овогт Монгол нь С.Дэмбэрэл/МҮХАҮТ/ гуайн хэлсэнээр Mining Mania буюу Уул уурхайн тэнэгтэлт өвчинд нэрвэгдээд байна. Эд баялагтаа бус иргэнийхээ баялагт найдах нь зөв бусуу.

Ч овогт Монголын хашааных нь зүүн үзүүрт амьдрах Наран ургах овогт Япон, баруун дүүргийнх нь Эрх чөлөө овогт Америк хоёр хашаан дахь ялгадасаа хаях газаргүй болж Ч овогт Монголыг доршоож хашаанд нь хаях сурагтай. Уул нь Ч овогт Монгол гэрийнхээ хашаанд баян айлын ялгадас булуулахыг хүсэх гуйлгачин биш л юмсан. Түүнд нэр төр гэж бий байлгүйдээ. Үүнээс болж Ч овогт Монгол Nuclear Mania гэх бас нэг өвчинд нэрвэгдэнэ. Энэ мэт төрөл бүрийн өвчинд нэрвэгдсээр нэг л өдөр насан өөд болохвий дээ. 

Бас “Рашаантын 18” гээд саяханы кинон дээр гардаг шиг хашаан дээрээ гараад Ч овогт Монгол урд хөрш Хуулбарлагч овогт Хятад, ах дүүгийн барилдлагатай Орос хоёрт хандан: Танайх хийн түлш хэрэглэж амьдардаг бол манайх нүүрс түлж амьдардаг. Танайх зам дээрээ сэлүүхэн явдаг бол манайх шахцалдаж явдаг. Танайх өндөр өндөр байшинд амьдардаг бол манайх өв уламжилж ирсэн гэрт амьдардаг. Танайх олсон эрдэнэсээ хөгжил болгодог бол манайх олсоноо онгирч цацдаг. Танайх цэвэр агаар амьсгалдаг бол манайх утаа амьсгалдаг гэж бахирна.

Улаанбаатарын утаа нь дэндүү
УИХ мөнгө тараах нь дэндүү
Ард түмэн нь нилээн гэнэндүү
Ардчилал минь шилэн дэнлүү
ийм нэг үнэн үгтэй дөрвөн мөрт байдаг юм байналээ. Хэлж ховлох зөндөө л асуудал байна хэрүүл болгож ярих ч юм олон байна. Эдгээр зүйлсийг айхтар Эдийн засагч, Улс төр судлаач том том гарууд бичээгүй жирийн л нэг Монголын ирээдүй болсон оюутан би өөрийн нүдээр Ч овогт Монголыг харж бичлээ.  

Нийтлэлч: Ц.Энхмандах

8 comments:

Anonymous said...

сайхан нийтлэл болжээ...цаашаа үргэлжлүүлээд бичээд байгаарай хө ганц хоёр үгийн алдаа зохиж байна шүү дараагийнхдаа анхаарна биз... МҮХАҮТ шүү

Unknown said...

мэдээж анхных гэдэг утгаараа алдаатай зүйл зөндөө л байгаа байх. Шүүмжээ харамгүй бичиж байгаарай. Баярлалаа

NaNo said...

Сайхан нийтлэл байна.Чи ер нь мэргэжлээ буруу сонгоцон юм биш үү? :P

Unknown said...

Hehe

Anonymous said...

Анхных гэхэд сайн болж байна. Эхний Anonymous-н хэлсэн алдаануудыг анхаарна биз. Цаашаа олон олон нийтлэл бичнэ гэж найдаж байна. Нийтлэл бичих санаа бол зөндөө байгаа, гэхдээ нийтлэл бичих найруулга нь нэг хэв маягт битгий баригдаарай. Улам өргөнөөр сэтгээрэй. Амжилт.

baigal said...

niitleliin chini ner n ih taalagdsan. harin niitleliinhee togsgold n todorhoi dugnelt hiij baival zugeer ym uu gej bodloo. goy bolson bnaa taalagdsan, amjilt!

Жамух said...

Маш сайхан нийтлэл болсон байна. Үзэгээ хурцлаад бичээд байгаарай АМЖИЛТ.............

Unknown said...

Баярлалаа

Post a Comment

 
;