Saturday, January 14, 2012

Яагаад Болдоо Баярмаатайгаа суухын тулд байртай, машинтай болох ёстой вэ?

Хvмvvс ихэвчлэн байртай машинтай болж байж эхнэртэй/нөхөртэй болно гэж ярьдаг.

Харин Болдоо хов хоосон ч гэсэн Баярмаатай хайраараа нийлээд хамтдаа амьдралаа босгох шиг аз жаргал гэж юу байхав. Гэхдээ ингэх хэцvv хэцvv... Хайр нь л давж туулах хvч нь болдог байх гэж боддог.

Бодит байдал гэхдээ энэнээс арай өөр. Хайртай vнэхээр хайртай, хоосон байсан ч хамаагvй хайраараа нийлэе гэтэл Болдоогийн эхнэр болох хvн Баярмаагийн аав ээж буюу Халгаатай хадмууд нь бас хажууд байдаг аав ээж нар нь хориглодог.
Юучгvй байж яахнав, муугаа харуулах гээ юу, ядаж орон байртай болж байж бла бла бла... Цаадах чинь/Баярмаа/ ямар боловсролтой юм, хэний хvvхэд юм, ээж аав нь юу хийдэг юм, удам судар нь бла бла бла... гэж асууна.
Баярмаа хайрандаа мансууран хоосон байсан ч хамаагvй чамтайгаа амьдрана гэж Болдоод хэлэвч Болдоо хадмууддаа муугаа харуулахгvйн тулд заавал байртай машинтай болж байж сууна гэж бодно.
Тэгээд Болдоо бусад залуусын адил байртай машинтай болох гэж мөрөөснө. Хэрвээ Болдоогийн аав ээж нь айхтар баян байсан бол энэ асуудал биш байлаа. Одоо Болдоо Баярмаатайгаа гэрлэхийн тулд, хадмууддаа хvлээн зөвшөөрөгдөхийн тулд нилээдгvй хөдөлмөрлөх нь. Дээхнэ vед байртай машинтай болох мөрөөдөл мэт байсан бол одоо харьцангуй гайгvй болсон. Гэхдээ энэ хийсвэр өсөлтөөс болж эргээд мөрөөдөл болж магад./заза больёоо улс төрлvv хазайлаа/

Бодит байдал дээр ийм л байдаг. Ийм болохоор л хvмvvс гэрлэхийн өмнө байр машинтай болох гэж зvтгэдэг. Болдоо тэдний л нэг.

Болдоог хvvхэд байхад амьдрал яг ийм л байсан, иймээрээ л байх болно.../Рашаантын 18/

АНХААР!!! Бvгд Болдоотой адилхан ийм байдаггvй. Гэхдээ дийлэнх нь ийм л байдаг.

~
~
!Болдоо Баярмаа хоёр нь жишээ болгож авсан виртуал хvмvvс юм!

0 comments:

Post a Comment

 
;