Sunday, January 22, 2012

Хогны машин

Бага байхад Дорнод нутагтаа, гэртээ сайхан унтаж байхад гадаа Сонсмол ч билүү айхтар дуутай хогны машины чанга гэгчийн сигналдах дуун сонсдоно. Тэрхэн агшин надад тэр дуу шуугианыг үзэн ядмаар санагдаж билээ. Сайхан зүүдэндээ умбан шумбан явахад аймшигтай дуу сэрээвэл хэнд ч гэсэн муухай санагдана. /Манайх ямар тэр үед вакум цонхтой байсан ч биш, тэгээд ч вакум цонх чинь шал худлаам байналээ, юун тэр дуу тусгаарлах/
Ээж миний хүү босоорой хог ирчихлээ хогоо асгаарай гэж цаад өрөөнөөс хашхирна. Эээээ яг сайхан унтаж байхад, тэгээд заавал би хогоо асгадаг нь ч юувдээ гэж бодно.. Тэгээд л нойрмог өрвийж сэгсийсэн дэмбийсэн дэлбэрсэн юм босож алхаж ядан гэртээ байгаа хогнуудаа авч хаалга савах шахан гарна. Тэр үед манайх 4 давхарт байлаа, яасан ч хорогддоггүй давхар вэ, буугаад л байлаа буугаад л байлаа, түрэгхэн л хогоо асгачихаад эргэж орондоо орон амттай зүүдээ үргэлжлүүлэхийг бодно.

Орцноос гармагц нутгийн минь цэвэр агаар хагас үхмэл байдалтай цогцос аятай нойрмог биеийг минь сэрс хийтэл сэргээнэ. Тэр үед өглөөний агаарын сайханыг мэдрэнэ. Гэхдээ нойр бүрэн дүүрэн сэргэсэнгүй хог асгадаг бөөрөнхий цэг дээр очиход надтай адилхан нойрмог өрвийж сэгсийсэн дэмбийсэн дэлбэрсэн хүмүүс бас л өглөө эртнээр хогоо асгах гэж гарч ирчихсэн хогоо асгана. Үе тэнгийн найзуудтайгаа нойрмог ч гэсэн мэндлээд байгаамаа бас...

Тэнд байсан хүмүүс яг л надшиг сайхан унтаж байхад нь хогны машины дуу сэрээж сайхан зүүднээс нь салгасан байхдаа. Бүгд л зовлон нэгтэйгээ мэдсэн шинжтэй бие биерүүгээ нойрмог царайтай/ярвайсан/ харана.
Ээээдэээ тэр л үед эмэгтэйчүүдийн жинхэнэ төрх нь харагддаг юм байналээ./Нүүрний будаггүй/

Ингээд л хог гэж бодохоор л үзэн ядан бушуухан хогоо асгачихаад гэрийн зүг эргэж орхоор явна. Гэрлүүгээ гарах гэж давхар давхар гараад л байлаа гараад л байлаа.. Тэр агшинд 4 давхар чинь ямар хол юм бэ гэж бодогдоно.

Ээдээ энэ хэцүү даалгавараа бушуухан дуусгасанд сэтгэл арай чүү гайгүй болж бушуухан орондоо эргэж орон нүдээ тас анин зүүдээ үргэлжлүүлэх гэж хичээлээ. Харамсалтай нь ямар зүүд зүүдэлж байснаа мартчихсан байж билээ.

Энэ мэт Дорнод нутагтаа өнгөрүүлсэн гайхамшигтай бага насны минь хэдэн өглөө ингэж эхлэдэг байлаа. Нутгийн нар ч бас надтай адилхан өглөөг угтдаг байсан бизээ...

0 comments:

Post a Comment

;