Би ч нөгөө сүүлийн үед их моодонд ороод байгаа олигарх гэдэг хүн юм байнаа. Ажилдаа бас хичээлдээ явахдаа өдөр болгон өөр өөр чийчаанаар явнаааа. Өөр өөр жолоочтой үнэн догь. Миний явдаг чийчаан их сайхан саруулхан. Би чийчаандаа суугаал өөдөөс угтдаг ажилчинд нь суух болгондоо гар цайлгах мөнгө болгож 400 төгрөг өгнө. Зайлуул ядарсан амьтан юмдаа гэж бодоол. Заримдаа тэр ажилтан надаас гар цайлгах мөнгө нэхдэггүйм. Би дуугүй л өнгөрдөг, яахав яахав. Бас араажуугаар нь их сайхан сайхан дуу явнааааа, Мэшээсэн даааааагина шиг мэээээний уууулааанбааааатаааар гэээл...
Би өөрөө бас их цайлган сэтгэлтэйм болхоороо ажил, хичээлрүүгээ явах замдаа чийчаандаа өвөл даарж, хөрсөн хүмүүсийг суулгаж очих газарт нь аваачдаг. Ард түмэнтэйгээ хамт явах бас их сайхаан... Дулаахан байдаг юм. Хөгшчүүл харин их даварнааааааа, хүний чийчаанд орж ирчихээд суудлыг минь булаачихана, дахиад л би өөрөө бас их цайлган сэтгэлтэйм болохоороо суудлаа өгнө. Зайлуул ядарсан амьтан юмдаа гэж бодоооол...
Хааяа арай өөр чийчаан угтаж авнаа намайг. Тэндхийн ажилтан нь харин гар цайлгах мөнгө арай ихийг нэхээд байды. Тэгээд бас эээээкстаси гээд хамтлагын нөгөө юу билээ “Нэг л хүн дутуу өөөөөө өөөөөөв...” гээд дууг байнга дуулж бахирчихнааа бас... Би өөрөө их тайван хүн ч гэх үү миний машин их удаан явнаа. Эээ юунд нь яархав гэж бодоод.
Хааяа яарсан үед экспресс үйлчилгээтэй чийчаан дууднаа. Туучийнууд чинь гар цайлгах мөнгийг бол амандаа орсоноороо хэлнэ. Би ч өөрөө бас их цайлган сэтгэлтэйм болохоороо үг дуугүй л өгнө.
Ингэж бодохоор л би яалтчгүй их цайлган сэтгэлтэй олигарх юм байна.

4 comments:
hahahah yst huurhun bchjee nice
chi chini tegeed yaasan ch saihan setgelteim be dee...
oligarahuud iim saihan setgeltei boloosoi
hehehehehehehe. huurhun bichhiinmaaa..
Post a Comment