Wednesday, February 27, 2013

In My Зүүд...

Ямар нэгэн баяр болох гэж байгаа бололтой бид гэр бүлээрээ 6 жилийн өмнө нүүсэн байрныхаа /26-42/ гал тогооны өрөөндөө бэлтгэл хийнэ. Гал тогоо, Том өрөөнийхөө нийлсэн ханыг нураан ханын шкавных нь зайг гал тогоондоо оруулан уужим саруул болгосон гал тогоондоо бид баяртай нь аргагүй амттай хоол, салад хийнэ.
Эгч тэнд салат хутгаад л, ээж наана нь жимс бэлтгээд л… Хэдүйнь өөд болсон ААВ минь хүртэл тэнд инээмсэглэн хоолыг гардан хийнэ. /ААВ минь угаасаа л амттай хоол хийдэг хүн байсан/.
Гэнэт би гайхан ААВ минь амьд байна гэж амьсгаа давхцан, догдлон, нүдэндээ итгэж ядан ААВруугаа харах тэр мөчтэй зэрэгцэн хэд хоногийн өмнө бололтой тэр нэг өдөрлүү зүүд минь намайг хөтлөн аваачлаа.

Жирийн л нэг өдөр, хаврын урь орох гэсэн аятай гадаа нар илч дулаанаар төөнөөд эхэлчихсэн. ААВын минь оёсон цэцэгтэй шар хөшигний /ААВ минь угаасаа л мундаг юм оёдог хүн байсан/ завсраар шингэх нарны туяа том өрөөний үүд хавьцаа тусна. Эгч бид хоёр гэртээ тэлүүз үзэн сууж байтал хаалга дугаран ээж ирлээ.
Ээж нэг хүнтэй хамт ирсэн нь Биднийгээ орхиод хорвоогоос яваад арвын арван жил болчихсон ААВ минь байлаа. Би харуутаа хөшчихсөн, гайхан ААВ биш байх ёстойдоо, бишдээ гэж бодсоноо юун хүн бэээ гэж итгэл муутайхан асууна. Өмнө нь хорт хавдараар баруун хөлөө тайруулсан ААВ минь мөн байлаа.
Эгч минь уйлсаар ААВыг тэвэрч авлаа. Байж боломгүй, итгэмээргүй зүйл ч гэсэн би түүнийг үл тоон аавдаа бас очиж тэврүүлсэн юм. Бид бөөн нус нулимс болон хэсэг сууна. Ямартай ч ААВ минь насан өөд болоогүй амьд байсан юм байна гэдгийг тэр үед мэдсэн юм.
Ямар учраас ийм олон жил биднийг орхин үхсэн мэт явсан юм бол? Нүдэн дээр минь сүүлчийн амьсгал хураасан ААВ минь гэнэт гараад ирэх нь жигтэй санагдавч түүнийг үл тоон ААВ минь л одоо хамт байгаам чинь гэсэн бодлоор эргэлзээгээ дарлаа.

Ингээд зүүд эхэлсэн тэр үерүү эргэж очлоо. Бид гэр бүлээрээ аз жаргалтай…, сүүлд хэзээ ийм аз жаргалтай байснаа ч санахгүй байна. Ямар нэгэн баярт бэлдэж байгааг анзаарахад тортон дээр миний нэр байлаа. Нээрээ тийм миний төрсөн өдөр болох гэж байгаа түүнд бэлдэж байгаа юм байна.
ААВтайгаа, ээжтэйгээ, эгчтэйгээ бид хамтдаа миний төрсөн өдрийг тэмдэглэхээр бэлдэж байна. Яммммммммар гоё вэээээ…

Бид өнгөрсөн аз жаргалтай мөчүүдээ дурсан яриад л, гал тогоондоо халуун ам бүлээрээ байлаа, яагаад ч юм ААВ өнгөрсөн дурсамжууд ярих үед нээх юм ярихгүй, ам дагуулаад л байлаа. Тэр нь жоохон сонин санагдаж байсан боловч би нээх тоолгүй ярьсаар л…
ААВаа хоёулахнаа загасанд явж байсан мөчүүдээ санаж байнуу? Нэг удаа өглөө сэрхэд майхны гадаа байсан 3 том соомны 2 нь алга болцон байсан тэ. Та тэр үед “Энэ 28ын барилга дээр байдаг золбин муурнууд л аваа биз” гэж хэлж байснаа санаж байнуу? гэж асуухад ААВ ам дагуулаад л тиймээ гэж хариулав.
ААВ ам дагуулаад хариулаад л, өнгөрсөн үеээ ярих дургүй байгаан байхдаа гэж бодон би цааш нээх үргэлжлүүлж ярьсангүй…

Би нэг мэдсэн нөтбүүкэн дээрээ оччихсон ФБ, Твиттер ухаад сууж байнаа. Янзан бүрийн пост уншаад л… тэгсэн нэг ФБ хуудас дээр ААВын минь зураг бас хажууд нь ААВтай минь яг адилхан мөртлөө хамар нь үл ялиг жижиг хүний зураг, бас бус хоорондоо их адилхан хүмүүсийн зураг байлаа.
Гарчигийг нь уншсан чинь… их сонин гарчигтай зураг. “Таны ойр дотны хэн нэгэн нас барсан бол түүнтэй яг адилхан хүнийг сонгон яг л хамт байгаа юмшиг мэдрэмжийг бага ч атугай мэдрээрэй” гэсэн байлаа.
Би уншуутаа гал тогооруу гүйн очоод ААВруу харлаа, нүдэнд дүүрэн нулимс цийлэгнэцэн байсан тул сайн харагдахгүй, нүдээ нухалж ирэн харлаа… Яах аргагүй хамар нь өөр байна, би яагаад өмнө нь анзаараагүй юм болдоо.
Энэ олон жилүүдэд ААВынхаа царайг мартаж эхэлж байсым байхдаа… Ээж надруу аль хэдий нь харчихсан юу болоод байгааг мэдчихсэн царайнд нь гуниг хурсан байв.

Би “Та ААВ биш байна” гээд хашгарчихав. Тэрхэн зуур өрөөний дулаан уур амьсгал хүйт даагаад явчихав…

Товчхондоо гэвэл ААВ минь өөд болсон нь үнэн, ээж харин эгч бид хоёрыг баярлуулах гэж ААВтай яг адилхан хүнийг олж хөлсөлж аваад насан туршид минь баригдахгүйгээр хамт байлгах гэж байсым байналээ.
Даанч тэр нь бүтэлгүйтээл сэрчихсэндээ би. Зүүдний төгсгөл хэсэг муухай болохоор дэлгэрүүлэлгүй товчхон л биччихлээ.
Аз жаргалтай байсан зүүдний хэсэгээ л дүрсэлж бичих гэж их л хичээлээ. Зүүдэнд ирсэн ААВ жинхэнэ ААВ минь байгаагүй ч ААВ гэсэн зүйл надад дахиад л зүүдлэгдлээ.
Магадгүй ААВ минь Тэнгэрийн орноос миний төрсөн өдрийн бэлэг болгож өөрийгөө зүүдэнд минь дурсуулсан байх.

Миний төрсөн өдрийн хамгийн гоё бэлэг бол Таныхаа тухай зүүдлэх байлаа ААВАА…

2013.02.27

0 comments:

Post a Comment

 
;