Sunday, April 14, 2013

Үнэн гэж байхгүй ҮНЭН


… хүний нутагт ирээд хоёр долоо хонож байна. Хоёр дахь пиавны амсарыг зуугаад л, Үнэн байдаг эсэх дээр жоол бодлогошироод л эргэлзэж сууна.
ҮНЭН гэж чухам юу юм бэ? Хүн хэзээ ҮНЭН гэдэг зүйлд эргэлзэж эхэлдэг вэ?
Хамгийн их итгэдэг зүйл, хамгийн ихээр итгэдэг хүн нь хамгийн ихээр итгэдэг хүн нь хамгийн ихээр итгэдэг хүн нь худлаа байх үед… 
Үнэн гэж бодож явсан тэр зүйл нь худлаа байх тохиолдолд.. 
Үнэнтэй хэт их ойр байх нь дэндүү эрсдэлтэй юм, Үнэн, үнэн худал болох цагт чамайг цавчих мэт сэтгэгдэл төрнө. Бүр үхэж буй мэт мэдрэмж, /ааа өмнө нь үхэж байсан хүншиг ярьж байна/
Үнэн… худал болж ирэх тэр мөчид ирэх тэр зовлонгоос ангижирах хамгийн сайн арга нь одоогоороо амьдрах юм. Өнгөрсөнд худал байсан ҮНЭНг мартаж одоо байгаа ҮНЭНд итгэж явах л юм. 
Бүх ҮНЭНийг мэдээд хэрэггүй, энэ нь чамайг зовоох нэг шалтгаан болох юм.
Өнгөрсөн ҮНЭНлүү харж худалыг олж харж байгаад одоох ҮНЭНгээ харахгүйгээр бүдэрч унахвыдээ… 
Өмнө би дурдахдаа ХАЙР гэж байдаггүй ээ гэж хэлж байсан бол одоо ХАЙР гэж байдаг харин ҮНЭН гэж байдаггүй гэнэ. Бүх зүйл хуурамч. Хуурамчийн цаана ҮНЭН ч байхгүй…
ҮНЭНтэй ойр амьдрах нь энгийнээр бол ХУДЛАА амьдрах юм. ҮНЭН гэж байдаггүй юм чинь.
Ойлгоогүй юу? Дахиад унш!!!
2013.04.14 9:39pm /+9 GMT/

0 comments:

Post a Comment

 
;