Sunday, April 14, 2013 0 comments

Үнэн гэж байхгүй ҮНЭН


… хүний нутагт ирээд хоёр долоо хонож байна. Хоёр дахь пиавны амсарыг зуугаад л, Үнэн байдаг эсэх дээр жоол бодлогошироод л эргэлзэж сууна.
ҮНЭН гэж чухам юу юм бэ? Хүн хэзээ ҮНЭН гэдэг зүйлд эргэлзэж эхэлдэг вэ?
Хамгийн их итгэдэг зүйл, хамгийн ихээр итгэдэг хүн нь хамгийн ихээр итгэдэг хүн нь хамгийн ихээр итгэдэг хүн нь худлаа байх үед… 
Үнэн гэж бодож явсан тэр зүйл нь худлаа байх тохиолдолд.. 
Үнэнтэй хэт их ойр байх нь дэндүү эрсдэлтэй юм, Үнэн, үнэн худал болох цагт чамайг цавчих мэт сэтгэгдэл төрнө. Бүр үхэж буй мэт мэдрэмж, /ааа өмнө нь үхэж байсан хүншиг ярьж байна/
Үнэн… худал болж ирэх тэр мөчид ирэх тэр зовлонгоос ангижирах хамгийн сайн арга нь одоогоороо амьдрах юм. Өнгөрсөнд худал байсан ҮНЭНг мартаж одоо байгаа ҮНЭНд итгэж явах л юм. 
Бүх ҮНЭНийг мэдээд хэрэггүй, энэ нь чамайг зовоох нэг шалтгаан болох юм.
Өнгөрсөн ҮНЭНлүү харж худалыг олж харж байгаад одоох ҮНЭНгээ харахгүйгээр бүдэрч унахвыдээ… 
Өмнө би дурдахдаа ХАЙР гэж байдаггүй ээ гэж хэлж байсан бол одоо ХАЙР гэж байдаг харин ҮНЭН гэж байдаггүй гэнэ. Бүх зүйл хуурамч. Хуурамчийн цаана ҮНЭН ч байхгүй…
ҮНЭНтэй ойр амьдрах нь энгийнээр бол ХУДЛАА амьдрах юм. ҮНЭН гэж байдаггүй юм чинь.
Ойлгоогүй юу? Дахиад унш!!!
2013.04.14 9:39pm /+9 GMT/
Wednesday, February 27, 2013 0 comments

In My Зүүд...

Ямар нэгэн баяр болох гэж байгаа бололтой бид гэр бүлээрээ 6 жилийн өмнө нүүсэн байрныхаа /26-42/ гал тогооны өрөөндөө бэлтгэл хийнэ. Гал тогоо, Том өрөөнийхөө нийлсэн ханыг нураан ханын шкавных нь зайг гал тогоондоо оруулан уужим саруул болгосон гал тогоондоо бид баяртай нь аргагүй амттай хоол, салад хийнэ.
Эгч тэнд салат хутгаад л, ээж наана нь жимс бэлтгээд л… Хэдүйнь өөд болсон ААВ минь хүртэл тэнд инээмсэглэн хоолыг гардан хийнэ. /ААВ минь угаасаа л амттай хоол хийдэг хүн байсан/.
Гэнэт би гайхан ААВ минь амьд байна гэж амьсгаа давхцан, догдлон, нүдэндээ итгэж ядан ААВруугаа харах тэр мөчтэй зэрэгцэн хэд хоногийн өмнө бололтой тэр нэг өдөрлүү зүүд минь намайг хөтлөн аваачлаа.

Жирийн л нэг өдөр, хаврын урь орох гэсэн аятай гадаа нар илч дулаанаар төөнөөд эхэлчихсэн. ААВын минь оёсон цэцэгтэй шар хөшигний /ААВ минь угаасаа л мундаг юм оёдог хүн байсан/ завсраар шингэх нарны туяа том өрөөний үүд хавьцаа тусна. Эгч бид хоёр гэртээ тэлүүз үзэн сууж байтал хаалга дугаран ээж ирлээ.
Ээж нэг хүнтэй хамт ирсэн нь Биднийгээ орхиод хорвоогоос яваад арвын арван жил болчихсон ААВ минь байлаа. Би харуутаа хөшчихсөн, гайхан ААВ биш байх ёстойдоо, бишдээ гэж бодсоноо юун хүн бэээ гэж итгэл муутайхан асууна. Өмнө нь хорт хавдараар баруун хөлөө тайруулсан ААВ минь мөн байлаа.
Эгч минь уйлсаар ААВыг тэвэрч авлаа. Байж боломгүй, итгэмээргүй зүйл ч гэсэн би түүнийг үл тоон аавдаа бас очиж тэврүүлсэн юм. Бид бөөн нус нулимс болон хэсэг сууна. Ямартай ч ААВ минь насан өөд болоогүй амьд байсан юм байна гэдгийг тэр үед мэдсэн юм.
Ямар учраас ийм олон жил биднийг орхин үхсэн мэт явсан юм бол? Нүдэн дээр минь сүүлчийн амьсгал хураасан ААВ минь гэнэт гараад ирэх нь жигтэй санагдавч түүнийг үл тоон ААВ минь л одоо хамт байгаам чинь гэсэн бодлоор эргэлзээгээ дарлаа.

Ингээд зүүд эхэлсэн тэр үерүү эргэж очлоо. Бид гэр бүлээрээ аз жаргалтай…, сүүлд хэзээ ийм аз жаргалтай байснаа ч санахгүй байна. Ямар нэгэн баярт бэлдэж байгааг анзаарахад тортон дээр миний нэр байлаа. Нээрээ тийм миний төрсөн өдөр болох гэж байгаа түүнд бэлдэж байгаа юм байна.
ААВтайгаа, ээжтэйгээ, эгчтэйгээ бид хамтдаа миний төрсөн өдрийг тэмдэглэхээр бэлдэж байна. Яммммммммар гоё вэээээ…

Бид өнгөрсөн аз жаргалтай мөчүүдээ дурсан яриад л, гал тогоондоо халуун ам бүлээрээ байлаа, яагаад ч юм ААВ өнгөрсөн дурсамжууд ярих үед нээх юм ярихгүй, ам дагуулаад л байлаа. Тэр нь жоохон сонин санагдаж байсан боловч би нээх тоолгүй ярьсаар л…
ААВаа хоёулахнаа загасанд явж байсан мөчүүдээ санаж байнуу? Нэг удаа өглөө сэрхэд майхны гадаа байсан 3 том соомны 2 нь алга болцон байсан тэ. Та тэр үед “Энэ 28ын барилга дээр байдаг золбин муурнууд л аваа биз” гэж хэлж байснаа санаж байнуу? гэж асуухад ААВ ам дагуулаад л тиймээ гэж хариулав.
ААВ ам дагуулаад хариулаад л, өнгөрсөн үеээ ярих дургүй байгаан байхдаа гэж бодон би цааш нээх үргэлжлүүлж ярьсангүй…

Би нэг мэдсэн нөтбүүкэн дээрээ оччихсон ФБ, Твиттер ухаад сууж байнаа. Янзан бүрийн пост уншаад л… тэгсэн нэг ФБ хуудас дээр ААВын минь зураг бас хажууд нь ААВтай минь яг адилхан мөртлөө хамар нь үл ялиг жижиг хүний зураг, бас бус хоорондоо их адилхан хүмүүсийн зураг байлаа.
Гарчигийг нь уншсан чинь… их сонин гарчигтай зураг. “Таны ойр дотны хэн нэгэн нас барсан бол түүнтэй яг адилхан хүнийг сонгон яг л хамт байгаа юмшиг мэдрэмжийг бага ч атугай мэдрээрэй” гэсэн байлаа.
Би уншуутаа гал тогооруу гүйн очоод ААВруу харлаа, нүдэнд дүүрэн нулимс цийлэгнэцэн байсан тул сайн харагдахгүй, нүдээ нухалж ирэн харлаа… Яах аргагүй хамар нь өөр байна, би яагаад өмнө нь анзаараагүй юм болдоо.
Энэ олон жилүүдэд ААВынхаа царайг мартаж эхэлж байсым байхдаа… Ээж надруу аль хэдий нь харчихсан юу болоод байгааг мэдчихсэн царайнд нь гуниг хурсан байв.

Би “Та ААВ биш байна” гээд хашгарчихав. Тэрхэн зуур өрөөний дулаан уур амьсгал хүйт даагаад явчихав…

Товчхондоо гэвэл ААВ минь өөд болсон нь үнэн, ээж харин эгч бид хоёрыг баярлуулах гэж ААВтай яг адилхан хүнийг олж хөлсөлж аваад насан туршид минь баригдахгүйгээр хамт байлгах гэж байсым байналээ.
Даанч тэр нь бүтэлгүйтээл сэрчихсэндээ би. Зүүдний төгсгөл хэсэг муухай болохоор дэлгэрүүлэлгүй товчхон л биччихлээ.
Аз жаргалтай байсан зүүдний хэсэгээ л дүрсэлж бичих гэж их л хичээлээ. Зүүдэнд ирсэн ААВ жинхэнэ ААВ минь байгаагүй ч ААВ гэсэн зүйл надад дахиад л зүүдлэгдлээ.
Магадгүй ААВ минь Тэнгэрийн орноос миний төрсөн өдрийн бэлэг болгож өөрийгөө зүүдэнд минь дурсуулсан байх.

Миний төрсөн өдрийн хамгийн гоё бэлэг бол Таныхаа тухай зүүдлэх байлаа ААВАА…

2013.02.27

Thursday, December 6, 2012 0 comments

Аруун хоёр сары 21н

Инкээд нэг юм бичих гэхээр яаж эхлэхээ мэдэдгүмаа. Хүн болгон л энэ сэдүийн талаар яриад байхад мань яахараа бичиж болку гэж...
Friday, January 27, 2012 1 comments

"Хайр UPDATE хvсдэг"

Яанаа би мангар том сэдвийг мангар товчхон ярькаа наасан. ХАЙР уу...
Би бодлооолдоо тэ, яг ингэж бодлоо... Нөгөө айтар хайр чинь UPDATE хvсдэг юм байнаа.
Thursday, January 26, 2012 4 comments

Би нөгөө олигарх нь юм байна.

Би ч нөгөө сүүлийн үед их моодонд ороод байгаа олигарх гэдэг хүн юм байнаа. Ажилдаа бас хичээлдээ явахдаа өдөр болгон өөр өөр чийчаанаар явнаааа. Өөр өөр жолоочтой үнэн догь. Миний явдаг чийчаан их сайхан саруулхан. Би чийчаандаа суугаал өөдөөс угтдаг ажилчинд нь суух болгондоо гар цайлгах мөнгө болгож 400 төгрөг өгнө. Зайлуул ядарсан амьтан юмдаа гэж бодоол. Заримдаа тэр ажилтан надаас гар цайлгах мөнгө нэхдэггүйм. Би дуугүй л өнгөрдөг, яахав яахав. Бас араажуугаар нь их сайхан сайхан дуу явнааааа, Мэшээсэн даааааагина шиг мэээээний уууулааанбааааатаааар гэээл...
Би өөрөө бас их цайлган сэтгэлтэйм болхоороо ажил, хичээлрүүгээ явах замдаа чийчаандаа өвөл даарж, хөрсөн хүмүүсийг суулгаж  очих газарт нь аваачдаг. Ард түмэнтэйгээ хамт явах бас их сайхаан... Дулаахан байдаг юм. Хөгшчүүл харин их даварнааааааа, хүний чийчаанд орж ирчихээд суудлыг минь булаачихана, дахиад л би өөрөө бас их цайлган сэтгэлтэйм болохоороо суудлаа өгнө. Зайлуул ядарсан амьтан юмдаа гэж бодоооол...
Хааяа арай өөр чийчаан угтаж авнаа намайг. Тэндхийн ажилтан нь харин гар цайлгах мөнгө арай ихийг нэхээд байды. Тэгээд бас эээээкстаси гээд хамтлагын нөгөө юу билээ “Нэг л хүн дутуу өөөөөө өөөөөөв...” гээд дууг байнга дуулж бахирчихнааа бас... Би өөрөө их тайван хүн ч гэх үү миний машин их удаан явнаа. Эээ юунд нь яархав гэж бодоод.
Хааяа яарсан үед экспресс үйлчилгээтэй  чийчаан дууднаа. Туучийнууд чинь гар цайлгах мөнгийг бол амандаа орсоноороо хэлнэ. Би ч өөрөө бас их цайлган сэтгэлтэйм болохоороо үг дуугүй л өгнө.
Ингэж бодохоор л би яалтчгүй их цайлган сэтгэлтэй олигарх юм байна. 
Sunday, January 22, 2012 0 comments

Хогны машин

Бага байхад Дорнод нутагтаа, гэртээ сайхан унтаж байхад гадаа Сонсмол ч билүү айхтар дуутай хогны машины чанга гэгчийн сигналдах дуун сонсдоно. Тэрхэн агшин надад тэр дуу шуугианыг үзэн ядмаар санагдаж билээ. Сайхан зүүдэндээ умбан шумбан явахад аймшигтай дуу сэрээвэл хэнд ч гэсэн муухай санагдана. /Манайх ямар тэр үед вакум цонхтой байсан ч биш, тэгээд ч вакум цонх чинь шал худлаам байналээ, юун тэр дуу тусгаарлах/
Ээж миний хүү босоорой хог ирчихлээ хогоо асгаарай гэж цаад өрөөнөөс хашхирна. Эээээ яг сайхан унтаж байхад, тэгээд заавал би хогоо асгадаг нь ч юувдээ гэж бодно.. Тэгээд л нойрмог өрвийж сэгсийсэн дэмбийсэн дэлбэрсэн юм босож алхаж ядан гэртээ байгаа хогнуудаа авч хаалга савах шахан гарна. Тэр үед манайх 4 давхарт байлаа, яасан ч хорогддоггүй давхар вэ, буугаад л байлаа буугаад л байлаа, түрэгхэн л хогоо асгачихаад эргэж орондоо орон амттай зүүдээ үргэлжлүүлэхийг бодно.

Орцноос гармагц нутгийн минь цэвэр агаар хагас үхмэл байдалтай цогцос аятай нойрмог биеийг минь сэрс хийтэл сэргээнэ. Тэр үед өглөөний агаарын сайханыг мэдрэнэ. Гэхдээ нойр бүрэн дүүрэн сэргэсэнгүй хог асгадаг бөөрөнхий цэг дээр очиход надтай адилхан нойрмог өрвийж сэгсийсэн дэмбийсэн дэлбэрсэн хүмүүс бас л өглөө эртнээр хогоо асгах гэж гарч ирчихсэн хогоо асгана. Үе тэнгийн найзуудтайгаа нойрмог ч гэсэн мэндлээд байгаамаа бас...

Тэнд байсан хүмүүс яг л надшиг сайхан унтаж байхад нь хогны машины дуу сэрээж сайхан зүүднээс нь салгасан байхдаа. Бүгд л зовлон нэгтэйгээ мэдсэн шинжтэй бие биерүүгээ нойрмог царайтай/ярвайсан/ харана.
Ээээдэээ тэр л үед эмэгтэйчүүдийн жинхэнэ төрх нь харагддаг юм байналээ./Нүүрний будаггүй/

Ингээд л хог гэж бодохоор л үзэн ядан бушуухан хогоо асгачихаад гэрийн зүг эргэж орхоор явна. Гэрлүүгээ гарах гэж давхар давхар гараад л байлаа гараад л байлаа.. Тэр агшинд 4 давхар чинь ямар хол юм бэ гэж бодогдоно.

Ээдээ энэ хэцүү даалгавараа бушуухан дуусгасанд сэтгэл арай чүү гайгүй болж бушуухан орондоо эргэж орон нүдээ тас анин зүүдээ үргэлжлүүлэх гэж хичээлээ. Харамсалтай нь ямар зүүд зүүдэлж байснаа мартчихсан байж билээ.

Энэ мэт Дорнод нутагтаа өнгөрүүлсэн гайхамшигтай бага насны минь хэдэн өглөө ингэж эхлэдэг байлаа. Нутгийн нар ч бас надтай адилхан өглөөг угтдаг байсан бизээ...

Орцноос гармагц нутгийн минь цэвэр агаар хагас үхмэл байдалтай цогцос аятай нойрмог биеийг минь сэрс хийтэл сэргээнэ. Тэр үед өглөөний агаарын сайханыг мэдрэнэ. Гэхдээ нойр бүрэн дүүрэн сэргэсэнгүй хог асгадаг бөөрөнхий цэг дээр очиход надтай адилхан нойрмог өрвийж сэгсийсэн дэмбийсэн дэлбэрсэн хүмүүс бас л өглөө эртнээр хогоо асгах гэж гарч ирчихсэн хогоо асгана. Үе тэнгийн найзуудтайгаа нойрмог ч гэсэн мэндлээд байгаамаа бас...

Тэнд байсан хүмүүс яг л надшиг сайхан унтаж байхад нь хогны машины дуу сэрээж сайхан зүүднээс нь салгасан байхдаа. Бүгд л зовлон нэгтэйгээ мэдсэн шинжтэй бие биерүүгээ нойрмог царайтай/ярвайсан/ харана.
Ээээдэээ тэр л үед эмэгтэйчүүдийн жинхэнэ төрх нь харагддаг юм байналээ./Нүүрний будаггүй/
Ингээд л хог гэж бодохоор л үзэн ядан бушуухан хогоо асгачихаад гэрийн зүг эргэж орхоор явна. Гэрлүүгээ гарах гэж давхар давхар гараад л байлаа гараад л байлаа.. Тэр агшинд 4 давхар чинь ямар хол юм бэ гэж бодогдоно.

Ээдээ энэ хэцүү даалгавараа бушуухан дуусгасанд сэтгэл арай чүү гайгүй болж бушуухан орондоо эргэж орон нүдээ тас анин зүүдээ үргэлжлүүлэх гэж хичээлээ. Харамсалтай нь ямар зүүд зүүдэлж байснаа мартчихсан байж билээ.
Энэ мэт Дорнод нутагтаа өнгөрүүлсэн гайхамшигтай бага насны минь хэдэн өглөө ингэж эхлэдэг байлаа. Нутгийн нар ч бас надтай адилхан өглөөг угтдаг байсан бизээ...
Saturday, January 14, 2012 0 comments

Яагаад Болдоо Баярмаатайгаа суухын тулд байртай, машинтай болох ёстой вэ?

Хvмvvс ихэвчлэн байртай машинтай болж байж эхнэртэй/нөхөртэй болно гэж ярьдаг.

Харин Болдоо хов хоосон ч гэсэн Баярмаатай хайраараа нийлээд хамтдаа амьдралаа босгох шиг аз жаргал гэж юу байхав. Гэхдээ ингэх хэцvv хэцvv... Хайр нь л давж туулах хvч нь болдог байх гэж боддог.

Бодит байдал гэхдээ энэнээс арай өөр. Хайртай vнэхээр хайртай, хоосон байсан ч хамаагvй хайраараа нийлэе гэтэл Болдоогийн эхнэр болох хvн Баярмаагийн аав ээж буюу Халгаатай хадмууд нь бас хажууд байдаг аав ээж нар нь хориглодог.
Юучгvй байж яахнав, муугаа харуулах гээ юу, ядаж орон байртай болж байж бла бла бла... Цаадах чинь/Баярмаа/ ямар боловсролтой юм, хэний хvvхэд юм, ээж аав нь юу хийдэг юм, удам судар нь бла бла бла... гэж асууна.
Баярмаа хайрандаа мансууран хоосон байсан ч хамаагvй чамтайгаа амьдрана гэж Болдоод хэлэвч Болдоо хадмууддаа муугаа харуулахгvйн тулд заавал байртай машинтай болж байж сууна гэж бодно.
Тэгээд Болдоо бусад залуусын адил байртай машинтай болох гэж мөрөөснө. Хэрвээ Болдоогийн аав ээж нь айхтар баян байсан бол энэ асуудал биш байлаа. Одоо Болдоо Баярмаатайгаа гэрлэхийн тулд, хадмууддаа хvлээн зөвшөөрөгдөхийн тулд нилээдгvй хөдөлмөрлөх нь. Дээхнэ vед байртай машинтай болох мөрөөдөл мэт байсан бол одоо харьцангуй гайгvй болсон. Гэхдээ энэ хийсвэр өсөлтөөс болж эргээд мөрөөдөл болж магад./заза больёоо улс төрлvv хазайлаа/

Бодит байдал дээр ийм л байдаг. Ийм болохоор л хvмvvс гэрлэхийн өмнө байр машинтай болох гэж зvтгэдэг. Болдоо тэдний л нэг.

Болдоог хvvхэд байхад амьдрал яг ийм л байсан, иймээрээ л байх болно.../Рашаантын 18/

АНХААР!!! Бvгд Болдоотой адилхан ийм байдаггvй. Гэхдээ дийлэнх нь ийм л байдаг.

~
~
!Болдоо Баярмаа хоёр нь жишээ болгож авсан виртуал хvмvvс юм!
Monday, December 26, 2011 0 comments

Б төлөвлөгөө


Товчхондоо гэүүл эрчүүл манууст үргэлж Б төлөвлөгөө байды. Найз бүсгүйтэйгээ хамт байхдаа аль хэдий нь өөр хэн нэгнийг өөрийн Б төлөвлөгөө болгон точиклочихсон байдаг. Ямар нэгэн байдлаар найз бүсгүйгээсээ салсан тохиолдолд очно гэсэн Б төлөвлөгөөтэй байдаг. Балиар санагдаж байна уу? Күэ үнэн л юм чинь, дийлэнх эрчүүд ингэж л боддог юм чинь. Жич: Бүх эрчүүл биш!
Харин Б төлөвлөгөө хэрэгжих үед өнөөх Б төлөвлөгөө нь А төлөвлөгөө болж хувиран дахин нэг Б төлөвлөгөөг боловсруулж бодож олдог. Үргэлж Б төлөвлөгөөтэй байгааз!!! 
Бvсгvйчүүдэд харин Б төлөвлөгөө байдаггvй. Тэд ганцхан А төлөвлөгөөтэй л байдаг. Яагаад гэвэл тэд чинь гуйдаг бус гуйлгуулдаг гаруудшдээ. Тэгээл хүлээх болохоор Б төлөвлөгөө байх бараг л боломжгүй.
Тиймээс бvсгvй минь чи найз залуугаасаа чиний Б төлөвлөгөө чинь хэн бэ гэж асуугаарай. Шаг Мад!
Мөн эрчүүдийн Б төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хэрэгжүүлэхгүй нь бүсгүй хүн таниас л ихээхэн /98%/ шалтгаалдаг юм шүү. Эрчүүлээ хайраар битий дутаагаарай, А,Б хоёр төлөвлөгөө нь зэрэг байгаарай.
Жич: Бүх эрчүүд Б төлөвлөгөөгүй, гэхдээ дийлэнх нь Б төлөвлөгөөтэй байдаг.
0 comments

Жаргал ихэдвэл зовлон болно, Зовлон ихэдвэл зовлон л болно.

Хэтэрхий аз жаргалтай байхад хvний нvд сохордог. Бодит байдал, хийсвэр байдал 2г ялгаж чадахаа байдаг. Тиймээс vргэлж аз жаргалтай байхыг бvv хvс.

Жаргал ихэдвэл зовлон болно
Зовлон ихэдвэл зовлон л болно. Маанди

Хvн бvхэнд төрөлхөөс заяагдсан нэг л алдаа бий. Тэр бол бид цөмөөрөө жаргах гэж төрсөн хэмээх эндvvрэл юм. Сенека

Асуудал нь чиний нvдийг нээж өгдөг. Асуудалгvй амьдрал гэж хэзээ ч байдаггvй. Их бага хэмжээгээр асуудал vргэлж байдаг.

Хvн бvрт өөрийнх нь асуудал хамгийн хэцvv мэт санагддаг. Гэвч хvн бvрт давж туулж чадах хэмжээний асуудал л ноогддог. Хэрээс нь хэтэрсэн асуудал хэзээ ч оногддоггvй.

Асуудал бvрээс шинийг суралцдаг, шинийг мэддэг, шинийг мэдэрдэг.

Асуудал бvрийг даван туулахад цаана нь аз жаргалд хvрэх нууц байдаг. Яг л олон олон хэцvv vеvvдийг давж, олон олон адал явдал туулан ялалтанд хvрдэг видёо тоглоом шиг, яг л хайр дурлалынхаа төлөө тэмцэж зовж шаналан эцэст нь тvvнийгээ олж авдаг шиг, яг л чамд дурласан шиг...

Бид энэ бvхнийг мэддэг хэрнээ анзаардаггvй, анзаардаг хэрнээ vл ойшоодог тийм л сонин...

MaaNdi.Ts /Ц.Энхмандах/
Sunday, December 11, 2011 0 comments

Р.Чойном ах - Зарим заримдагуудад зориулсан шүлэг

Загатнаагүй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шүлэг бичилгүй горьгүй
Замбараагүй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа бие гутаажээ
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юмс төдий элбэг болжээ
Заримдаг гийгүүлэгч ес байтал
Заримдаг хүн ерэн хувийг нь эзлэхэд хүрчээ
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгүй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж, муучилж, ховлож амьдрах нь
Өтөг шивгээр хооллогч өт хорхой мэт буюу
Дөнгүүр явбал дээрд үзэж нударгана гэнэ
Дөнгөж хувцастай явбал доорд үзэж гуйлгачин гэнэ
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаараа явбал аархахдаа зайгуул гэнэ
Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө ууж чадахгүй явж
Уусан хүнийг архичин гэнэ
Уу ид гэж зүгээр яваа хүнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана
Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгүй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггүй байж
Адилхан дуугүй өнгөрвөл их зан гаргасан гэж уйлчих шахна
Дориухан явбал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишиглэнэ
Мөнгө харуулчилбал гуйж авчихаад эргүүлж өгөхгүй
Мөнгөтэй цагтаа уулзвал нэг нүдээр харахгүй цааш эргэнэ
Гэтэл энэ хүн өөрөө ямар хүн вэ?
Гэм буруугүй хазгүй гишгэдэггүй ариухан амьтан уу!!!
Гэвэл бас үгүй ээ !!!
Энэ хорвоод төрөөд гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангүй
Ний нуугүй хэлэхэд булай бүхнийг үйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг үмхээчин
Зарим ийм заримдагуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шүлэг нэгийг бичлээ ХАЙРАН Ч ГАР МИНЬ
 
;